Пхеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахыг чин сэтгэлээсээ эрмэлзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-05-04 10:08:45
БЭЭЖИН. /Синьхуа/. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахыг чин сэтгэлээсээ эрмэлзэж буйгаа БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун илэрхийлсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Ким Жөн Ун тус улсад айлчилж буй БНХАУ-ы Гадаад харилцааны сайд Ван И-г өчигдөр хүлээн авч уулзах үеэрээ энэ тухай хэлсэн байна.

Хятад улсын ГХЯ-ны мэдэгдсэнээр, Солонгосын хойгт гарч буй эерэг өөрчлөлтүүд энэ хойгт энх тайвныг цогцоолоход тусална гэж найдаж буйгаа Ким илэрхийлэхийн сацуу энх тайван байдлыг бий болгоход аюул заналхийлж буй саад тотгоруудыг арилгах арга замуудыг холбогдох талуудтай хэлэлцэж, харилцан итгэлцлээ бэхжүүлэхийг эрмэлзэж байгаагаа хэлжээ.

Хариуд нь Ван И хэлэхдээ “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах аливаа хүчин чармайлтыг Хятад улс хэзээд дэмжих болно” гэсэн байна.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ