Хээлтэгч малын 4,5 хувь нь хээл хаяжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-05-03 17:09:06
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ жил аймгийн хэмжээнд 1,8 сая мал төллүүлэхээс 39.6 хувь буюу 904.4 мянган мал төллөөд байна. Үүнээс 83.1 мянган төл хорогджээ.
Цаг агаарын нөхцөл байдлын улмаас 174.4 мянган том мал хорогдсоноос тэмээ 18, адуу 18.9 мянга, үхэр 16.3 мянга, хонь 61.1 мянга, ямаа 77.9 мянгаар хорогдоод байна. Энэ нь нийт малын гурван хувийг эзэлж байгаа юм. Мөн нийт хээлтэгч малын 4.5 хувь нь буюу 102.4 мянган мал хээл хаясан байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ