Д.Трамп Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй яриа хэлэлцээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-25 13:18:49
ТОКИО. /РИА Новости/. Хоёр Солонгосын удирдагч Мүн Жэ Ин болон Ким Жөн Ун нарын уулзалтын дараа Өмнөд Солонгос болон АНУ-ын удирдагчид утсаар ярихаар болжээ. Өмнөд Солонгос болон АНУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Чон Ый Ён болон Жон Болтон нар Вашингтон хотод хийсэн уулзалтынхаа дүнд ингэж тохиролцсон байна.
 
Ерөнхийлөгч Д.Трамп Умард Солонгосын удирдагчтай уулзахаас өмнө АНУ болон Өмнөд Солонгосын удирдагчдын хувийн уулзалтыг зохион байгуулахад зөвлөхүүд хүчин чармайлт тавьж ажиллана гэж “Ёнхап” агентлаг цохон тэмдэглэжээ.

Хоёр Солонгосын удирдагчдын уулзалт ирэх баасан гарагт болох юм. Харин Ким Жөн Ун болон Д.Трамп нарын уулзалт 5 дугаар сарын сүүлчээр юмуу 6 дугаар сарын эхээр болох төлөвтэй байна.
Э.Аянзаяа
Холбоотой мэдээ