Орон нутгийн прокурор байртай болжээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-11-30 12:58:36

УЕПГ-ын төлөвлөгөөний дагуу Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь сум дундын нэгдүгээр прокурорын газрын шинэ ажлын байрны барилгыг ашиглалтанд хүлээн авлаа.

Ханбогд суман дахь сум дундын нэгдүгээр прокурорын газар нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Цагаан-Овоо, Манлай, Ханбогд суманд гарсан гэмт хэрэг, зөрчлийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд нутаг дэвсгэрийн зарчмаар  хяналт тавьж, тус суман дахь Сум дундын шүүхээр хэрэг хянан хэлэлцэж шийдвэрлэх ажиллагаанд оролцож ажиллах үүрэгтэй юм. Шинэ барилга нь хоёр давхар албаны өрөө бүхий байраас гадна хоёр айлын орон сууцтай баригдсан байна. Уг барилгыг  “Билэгт багана“ ХХК гурван сарын хугацаанд барьж, улсын комисст хүлээлгэн өглөө.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ