Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын “Алтан дагина” цом Монголд ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр өглөө Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий “Алтан дагина” цом Монголд анх удаагаа ирлээ.
Энэхүү хүндтэй алтан цомыг Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд 11 цагт хүндэтгэлтэйгээр залан авчирсан бөгөөд түүхэнд тэмдэглэгдэх уг ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн ирж үг хэллээ.
Тэрбээр:“Хөлбөмбөгийн хорхойтнууд, энэ спортоор хичээллэгч тамирчид, багш дасгалжуулагчид, Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. 2006 оноос уламжлал болсон Дэлхийн цомын “Трофи тур” аялал дэлхийн 50 гаруй улс, 91 хотоор дамжиж өнөөдөр Улаанбаатар хотод ирж байгаад монголын хөлбөмбөг сонирхогчид, тамирчдын өмнөөс болон хувиасаа машид баярлаж, талархаж байна. Монгол Улсад тавтай морилно уу.
Монголын хөлбөмбөгийн спортын хөгжилд түлхэц өгч, тамирчид, сонирхогчид, хөгжөөн дэмжигчдийн урмыг нэмсэн, бахархлыг төрүүлсэн содон сайхан үйл явдал болж байна. Монголчууд сүүлийн жилүүдэд багийн спортод ихээхэн анхаарал тавьж, хүүхэд залуучууд олноор хичээллэх болсон нь нийгмийн хөгжилд эерэг нөлөөлөл авчирч байгаа гэж би үздэг. Хөлбөмбөг, сагсанбөмбөг, хоккей зэрэг багийн спортоор хичээллэж байгаа тамирчид маань тив, олон улсад тодорхой амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дуурсгах болов. Монголын хөлбөмбөгийн холбоо нь менежмент, зохион байгуулалтын хувьд эрс шинэчлэгдэж, хөлбөмбөгийн спортыг улам өргөн дэлгэр хөгжүүлэн, шинэ шинэ амжилтад баг тамирчдаа хөтөлж байгааг байнга ажиглан харж, дэмждэг. Би Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир болон хөлбөмбөгийн холбооныхонд тусгайлан баяр хүргэмээр байна.

Та нар хөлбөмбөгийн хөгжилд шинэ уур амьсгал, далайц, орчин цагийн менежмент авчирч буйд хөлбөмбөг сонирхогчийн хувиар талархаж явдаг шүү. Шинэ зууны хөгжилд багаар ажиллах чадвар, багийн сэтгэлгээ юунаас ч чухлаар үнэлэгдэх болсон. Ийм чадварыг ирээдүйн иргэдэд суулгахад багийн спорт, тэр дундаа маш олон хүнийг сонирхлыг татаж, хамруулдаг хөлбөмбөг чухал ач холбогдолтой юм. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд би багийн спортын хөгжлийг дэмжихэд өөрөөс шалтгаалах бүхий л дэмжлэгийг үзүүлэх болно.
“Дэлхийн цомтой” монголын хөлбөмбөгчид, хөлбөмбөгийн хорхойтнуудыг танилцуулах боломж олгосон “Трофи тур” аяллыг Улаанбаатар хотоор дайруулах ажлыг зохион байгуулсан Олон Улсын хөлбөмбөгийн холбоо, Монголын хөлбөмбөгийн холбоо болон “Кока кола” компанийн удирдлагад талархал илэрхийлье. Баярлалаа, Монголд тавтай морилно уу” гэв.

Түүхэн энэ өдөр МХБХ-ны ногоон талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хөл бөмбөгийн ДАШТ-ий алтан цом "Алтан дагина"-ыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, ахмад, насанд хүрэгчид, залуу үеийн шигшээ багийнхантай хамт дурсгалын зургаа татууллаа. Цомд зөвхөн тухайн улсын төрийн тэргүүн хүрэх ёстой бөгөөд Монголоос алтан цомд хүрсэн цорын ганц хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга болж байна.

ДАШТ-ий энэхүү “Алтан дагина” цом нь 9 сарын турш 126 мянган км замыг туулж байгаа бөгөөд алтан цом нь 6,1 кг жинтэй, 36,8 см өндөртэй, 18 каратын 5 кг алтаар бүтээгдсэн.
МХБХ-ны ногоон талбайд болсон энэ хүндэтгэлийн ёслолын өмнө спорт, урлагын “Оддын хөлбөмбөг” халз тоглолт болсон. Мөн ёслолын дараа МХБХ-ны супер цомын тоглолт /Эрчим - Улаанбаатар Сити/ явагдсан юм.
Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/-ны энэхүү хүндтэй цомыг өнөөдөр 13-20 цаг хүртэл Улаанбаатарын Шангри-Ла зочид буудалд байрлуулан монголын хөлбөмбөг сонирхогчдод танилцуулж дурсгалын зураг авахуулах боломжийг олгож байгаа юм.

Д.Өлзий