Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Төв аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 20:14:52

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөлөгчид 11 сарын 24-нд Төв аймгийн Зуунмод хотод ажиллав.

Үүгээр  “Төсвийн тухай хууль” түүний дотор, Орон нутгийн хөгжлийн сан, “Шилэн дансны тухай хууль”-нд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх,хуулийн хэрэгжилтийн талаарх  орон нутгийн байдалтай танилцаж, тулгарч буй бэрхшээл саадын тухай хэлэлцсэн юм.

Мөн төрийн албан хаагч, иргэдэд “Монгол хэлний тайлбар толь” бүтээхэд орон нутгийн иргэдийг оролцуулах талаар санал хүсэлтийг нь сонсов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт С.Батбаатарын хэлснээр хоёр сарын өмнөөс таван ажлын хэсэг 21 аймагт ажилласан байна.

Эдгээрээс гарсан санал, хүсэлтийг ивээн тэтгэсэн Конрад Аденауэрын сан, Сангийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт танилцуулах аж.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ