Залуу малчдыг дэмжих төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 19:22:52

Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран “Залуу малчдын нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг дэмжих төсөл”-ийг тус аймагт хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөх, төслийн зохицуулагч нар Галуут сумд ажиллаж, төрийн албан хаагчид болон төслийн үр шимийг хүртэгч залуу малчидтай уулзжээ. Галуут суманд “Бизнесээ эхэл, хөгжүүл” бизнесийн зөвлөгөө өгөх төрийн албан хаагч, малчдаас бүрдсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй баг байгуулагдан ажиллаж байгаа аж. 

Албаныхан тус суманд сүү цагаан идээ, ноос, сарлагийн хөөвөр, арьс шир, махны технологийн сургалт хийж, малчид, насан туршийн боловсрол төвийн аргазүйч нарыг хамруулжээ. Тус сургалтууд гардан хийх дадлага ажил дээр суурилсан байсан нь залуу малчдад сонирхолтой, хэрэгцээнд нь нийцсэн сургалт болсон байна.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ