"Генералуудын төгөл"-ийг усалж арчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-04-18 16:40:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Жил бүрийн 4 дүгээр сарын 27-нд “Монгол генералын өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг угтаж  "Генералуудын төгөл"-ийг усалж тордох арга хэмжээ өнөөдөр болов.
2016 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн "Генерал төгөл"-д тарьсан 108 ширхэг улиасыг услах, сэргээн арчлах ажилд ШШГЕГ-ын харьяа 405 дугаар хаалттай хорих ангийн удирдлагууд,  албан  хаагчид оролцож мод сөөгний тогоог цэвэрлэн, шар өвсийг тармаж,  усалгаа хийлээ. 405 дугаар хаалттай хорих ангийн 20 жилийн ой болон "Монгол генералын өдөр"-ийг угтаж  энэхүү бүтээлч ажлыг зохион байгууллаа гэж ШШГЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ж.Батсайхан


Холбоотой мэдээ