"Өвөрмонгол руу ажилд зуучилна" гэсэн зард хууртахгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-04-18 10:36:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт тодорхой ажилд зуучлуулсан манай улсын иргэд бусдад залилуулах тохиолдол цөөнгүй гарч байгаатай холбогдуулж Гадаад харилцааны яамны Консулын газар сэрэмжлүүлэг гаргав.

Тухайлбал, эмнэг сургах, мал маллах, ногоо тарих гэх мэт ажил хийхээр явсан иргэдийн дунд бусдад залилуулах явдал мэр сэр гарч байгаа аж. Иймд гадаадын иргэн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд 5000-10000 юаниар торгох, үйл ажиллагаа нь хүнд гэж үзвэл 5-15 хоног баривчилж, 5000-20000 юаниар торгох хуулийн заалттай байдаг тул иргэд БНХАУ-д зорчих хугацаандаа хөдөлмөр эрхлэхгүй байх, ажилд зуучилна, цалин урамшуулал өгнө гэсэн хувь хүмүүст хууртагдахгүй байхыг анхаарууллаа.
 
 
 
 
 
Холбоотой мэдээ