Автомашинаас татгалзаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн ЭМГ-аас “Автомашинаасаа татгалзаж, илүүдэл жингээ бууруулъя” уриалга гаргаад байна.
Хүн бүр өдөр тутмын хэрэглээндээ автомашин унах болсноор хөдөлгөөний хомсдол бий болж, улмаар таргалалт үүсч байгаа аж. Иймээс автомашинаасаа татгалзаж, явган алхсанаар илүүдэл жингээ хаях нь зүйтэй гэсэн уриалгыг аймгийн ЭМГ-ын эмч мэргэжилтнүүд гаргаад байна. Санхүүгийн хямрал нүүрлээд байгаа энэ цагт, дээрээс нь төвийн бүсээс нэг литр тутамдаа 500-600 төгрөгийн илүү үнэтэй бензин хэрэглэж байгаа Увсчууд маань эрүүл мэндээ бодоод алхаад байвал эдийн засагт ч хэмнэлт гарах аж.
Иймээс энэ сарын 27-оос эхлэн зарим автомашинтай хүмүүс алхах уриалгыг дэмжиж, амьдрал ахуйдаа хэрэгжүүлж эхлээд байна.
Аймгийн ЭМГ-аас амралтын өдрүүдийн өглөөний 10 цагт эрүүл агаарт алхах аяныг өнгөрсөн сараас явуулж эхэлсэн бөгөөд энд төрийн болон хувийн хэвшлийнхэн өргөнөөр хамрагдаж байна.
Увс аймаг Б.Батхүү