УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-04-16 11:41:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийлээ.

Засгийн газраас өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй. Бүлгийн хуралдаанаар тус хуулийн төслийг авч хэлэлцээд, эргэн харж, засч сайжруулах нь  зүйтэй гэж үзсэн байна. Тиймээс уг хуулийн  төслөөр  УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, бүлгийн дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсгийн байгуулсан гэж эх сурвалж мэдээллээ.

МАН-ын бүлэг одоо хуралдаж байгаа бөгөөд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн танилцуулгыг сонсож байна. Түүнчлэн намрын чуулганы завсарлагаанаар гишүүдийн тойрогтоо ажилласан тайлан сонсох аж. Хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм.

Б.Туул


Холбоотой мэдээ