"Японы Эко баяр" өдөрлөг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
gantuya@montsame.mn
2015-11-28 16:59:10

Монгол улсад Япон хэлийг албан ёсоор зааж, сургаж ирсний 40 жилийн ойн хүрээнд МУИС-ийн Япон хэл судлалын ангийн санаачлагаар “Японы Эко баяр” өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. 

“Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-д болсон тус баярт Японы Элчин сайд, Жайка олон улсын байгууллагын төлөөлөгчид болон Монголд сурч амьдарч буй япон оюутнууд оролцсон юм. Өдөрлөгийн үеэр хүүхдийн зурагт ном уншиж сонсгох, Эко асуулт хариултын тэмцээн, Япончууд хоердогч түүхий эдийг хэрхэн ашиглаж өдөр тутмын ахуйн хэрэгцээнд зориулсан зүйлсээ хийдгийг харуулсан оюутнуудын бүтээлийн үзэсгэлэн, мөн Япон үндэстний хоолны амталгаа зэрэг олон арга хэмжээ зохион явуулжээ.

Энэхүү арга хэмжээг Монгол улсад суугаа Япон улсын Элчин сайдын яам, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Монголд ирж ажиллаж, амьдарч байгаа ЖАЙКА-гийн сайн дурын гишүүд, Улаанбаатар дээд сургууль, Монгол Коосэн сургууль, Шинэ Монгол ахлах сургууль дэмжиж ажилласан байна. 

Н.Туяа

Холбоотой мэдээ