Булган сумын тээврийн бүх хэрэгслийг ариутгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-04-13 19:15:32
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган суманд ашиглаж байгаа тээврийн бүх хэрэгслийг ариутгаж эхлээд байна. Тус суманд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг цуцлах бэлтгэл хангаж энэ арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж.
- Булган суманд 2000 гаруй тээврийн хэрэгсэл ариутгах судалгаа бий. Эхний өдрийн байдлаар 700 гаруй тээврийн хэрэгслийг ариутгалд оруулаад байна гэж Булган сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Л.Сэргэлэн ярилаа.
Тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгой тоогоор төгссөн байдлаар төв гудамжинд ариутгал хийж байна. Харин том оврын тээврийн хэрэгсэл, механизмыг хөдөлгөөн үйлдэхийг зөвшөөрсөн замын дагуу ариутгах юм байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ