Стратегийн ордуудын асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-04-12 14:01:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр "Оюутолгой" ХХК, "Тавантолгой" ХК, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн зэрэг уул уурхайн томоохон стратегийн ордуудыг тойрсон асуудлыг бүхэлд нь шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын  хэсэг байгууллаа.

Ажлын хэсгийг УИХ дахь Ардчилсан намын дарга Д.Эрдэнэбат ахлах бол гишүүдэд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа, Б.Наранхүү, Б.Пүрэвдорж орж ажиллах юм. Мөн тус ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийг давхар байгуулсан аж.

Б.Туул  

 

Холбоотой мэдээ