Волейболын тэмцээний 1-р шат амжилттай өндөрлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 17:53:41

Энэ сарын 21-22-нд Төв аймгийн 27 сумын 380 гаруй тамирчин дөрвөн бүс болж, волейболын аварга шалгаруулах тэмцээнд оролцов.

Заамар буюу баруун бүсийг Цээл, Заамар, Баянчандмань буюу хойд бүсийг Зуунмод, Эрдэнэсант буюу өмнөд  бүсийг  Лүн, Эрдэнэсант,  Эрдэнэ буюу зүүн бүсийн тэмцээнийг Архуст, Эрдэнэ сумын эрэгтэй, эмэгтэй багийн тамирчид тэргүүлсэн байна.

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн Ардчилсан намаас зохиож буй аймгийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн шат ирэх сарын 5,6-нд Зуунмод хотын Солонго, МСҮТ-ийн спорт зааланд болох ажээ.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ