Хамгаалалтын зурвас зөрчиж баригдсан 34 объектыг чөлөөлөхийг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 13:54:42

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албанаас эрхлэн зохион байгуулсан аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн нэгдсэн зөвлөгөөн болов.

Уг зөвлөгөөнд тус аймгийн ус, дулаан, цахилгаан зэрэг инженерийн шугам сүлжээний байгууллагууд тулгамдсан асуудлуудаар мэдээлэл хийлээ. Мөн үеэр Дарханы Дулааны Цахилгаан Станц ТӨХК-ийн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Г.Туяахүү "Станцыг өргөтгөж шинэчлэхэд газрын асуудлыг шийдэх шаардлагатай" гэдгийг хэлж байсан бол Дархан Дулааны Сүлжээ ТӨХК-ийн Инженерийн албаны дарга Б.Хүрэлтогоо тус компанийн дулааны шугам хоолойн хамгаалалтын бүс зөрчигдөж байна гээд хамгаалалтын зурвасыг зөрчиж баригдсан 34 объектийг чөлөөлүүлэх хүсэлтээ илэрхийллээ.

Энэ мэтчилэн ус, цахилгаан, дулаан зэрэг инженерийн шугам сүлжээний байгууллагуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг сонссоны дараагаар төлөөлөгчид асуулт асууж мэдээлэл хийсэн байгууллагууд хариулж тайлбар хийлээ. Зөвлөгөөн өндөрлөхөд гарсан саналуудыг нэгтгэж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж биелэлтийг нь хангаж ажиллахыг аймгийн Захирагчийн ажлын албанд даалгалаа.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ