Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг мэдээлэл хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 13:15:43

Энэ сарын 25-нд  тохиосон “Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг” дэлхийн өдрөөр  сэтгэц, наркологийн “Оюу” эмнэлэг мэдээлэл хийлээ.

Тус эмнэлэг 2014 оны нэгдүгээр сараас хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг түр байрлуулж асарч хамгаалах болсон юм. “Оюу” эмнэлэг нь аймгийн Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулж хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалж, тусгаарлах  болсон юм.  2014 оноос хойш өдийг хүртэл тус төвд 200 иргэн хандсанаас 100 нь үйлчилгээ авчээ. Эдгээрийн дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байсан аж. Манай улсад гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй байгаа нь холбогдох хууль нь сул, санхүүгийн болон нийгмийн дэмжлэг муу байгаатай холбоотой гэж “Оюу” эмнэлэгийн эмч С.Оюунчимэг хэллээ.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн амь нас хохирох  тохиолдол цөөнгүй байгаа тул олон нийтийн анхаарлыг энэ асуудалд хандуулах зорилгоор мэдээлэл хийсэн нь энэ гэлээ.

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ