Цагаан ордны хашааг давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
aminaa@montsame.mn
2015-11-27 13:15:17

ВАШИНГТОН. /Xinhua/. Цагаан ордны хашааг нэг хүн давж зүлгэн дээр буусан учир тус ордныг хорионд оруулсан тухай тус улсын хэвлэлд мэдээлжээ.

Тэрбээр шууд баривчлагдсан гэж АНУ-ын “CNN” суваг мэдээлсэн байна. Урилгагүй зочныг шууд барьсан хэдий ч, Цагаан ордныг хорионд оруулж, АНУ-ын нууц албаныхан аюулгүй байдлын шалгалт хийжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн олон нийтэд мэдэгдсэн хуваарийн дагуу, “Талархлын баяр”-ыг тэмдэглэхээр Ерөнхийлөгчийн гэр бүл Цагаан ордонд байсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Цагаан ордныг хорионд оруулсан хоёр дахь тохиолдол энэ боллоо. Өнгөрөгч бямба гарагт Цагаан ордны хашаагаар давуулан урд хэсгийн зүлэг рүү нэгэн эмэгтэй алимны гол шидсэний дараа богино хугацаанд хорионд оруулжээ.

2014 оны 9 дүгээр сард, сэтгэл зүйн согогтой, хутгатай хүн Цагаан ордны хашааг давж, Зүүн танхимын хаалга хүртэл ордонд нэвтэрсэн хэрэг нь одоогийн байдлаар хашаа давсан хэргүүдээс хамгийн их анхаарал татдаг байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ