Монгол, БНХАУ-ын автозамын хилийн боомтууд өнөөдөр амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-05 08:59:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, БНХАУ-ын автозамын хилийн боомтууд өнөөдөр амарна.
 
БНХАУ-ын “Ханш нээх” баярын өдөр өнөөдөр тохиож байгаа юм. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т бүх нийтийн баяр, амралтын өдрүүдээр хилийн боомтуудыг амраахаар тусгасан юм.
 
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.
 
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ