Д.Дугаржав агсны нэрэмжит шатрын тэмцээн бүсийнх болж өргөжлөө

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2018-04-04 18:23:57
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод нутгийн ахмад шатарчин Д.Дугаржав агсны нэрэмжит шатрын тэмцээн энэ жилээс зүүн бүсийнх болж өргөжлөө. 26 дахь удаагийн шатрын тэмцээнд 80 гаруй шатарчид оролцож, шилдгүүдээ тодруулжээ.

Тэмцээн нээлттэй төрлөөр явагдаж Дорнод аймгийн тамирчин спортын дэд мастер Д.Дөлгөөнжаргал түрүүлж, Д.Дүүрэнжаргал хоёрдугаар байрт шалгарч, Сүхбаатар аймгийн тамирчин спортын дэд мастер Б.Очирсүх гуравдугаар байранд оржээ. Мөн шилдэг ахмад шатарчнаар Жаргалсайхан, шилдэг эмэгтэй шатарчнаар Урангоо нар тодорчээ. Тэмцээнд дэлхийн шатрын спортын фийд мастер, шатрын спортын мастер, дэд мастерууд, нэг хоёрдугаар зэргийн шатарчид олноор оролцсон нь уг тэмцээний чансааг харуулж байна гэж зохион байгуулсан Д.Дугаржав агсны үр хүүхдүүд хэлж байв.
Энэ жилийн тухайд тэмцээнийг зохион байгуулахад аймгийн ЗДТГ-аас дэмжлэг үзүүлснээр шагналын сан өссөн байна. Түүнээс гадна уг тэмцээнд оролцсон тамирчдад чансаа тооцдог болжээ.
 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ