Үзвэр, үйлчилгээний газар, захуудын галын аюулгүй ажиллагаанд шалгалт хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-04 17:00:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОБГ, НМХГ, Нийслэлийн цагдаагийн газар хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвүүдэд барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалт, галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд шалгалт хийж эхэллээ.
Шалгалт энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 50 барилга, байгууламжийг хамруулахаар төлөвлөсөн байна. Шалгалтаар зөрчил илэрсэн тохиолдолд түр хугацаанд үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээг авах юм байна. Мөн  шалгалтын нэгдсэн дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг энэ сарын 26-ны өдөр Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулах аж.
 
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ