БНХАУ болон Умард Солонгосын гадаад хэргийн сайд нар уулзав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-04 11:03:23
БЭЭЖИН. /Синьхуа/. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И болон Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо нар уулзсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

“Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун өнгөрсөн сарын 25-28-нд Хятад улсад айлчлал хийх үеэрээ БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг энхийн замаар зохицуулахад дэмжлэг үзүүлэх талаар чухал хэлэлцээ хийсэн билээ.  Хоёр улсын удирдагчдын уулзалтын үр дүнг богино хугацаанд хэрэгжүүлэхийн тулд гадаад харилцааны яамдууд янз бүрийн түвшинд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хэрэгтэй. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудалд Умард Солонгос хүчин чармайлт тавьж байгааг манай улс өндрөөр үнэлж байна. Цаашид ч манай улс энхийн замаар харилцах болон яриа хэлэлцээ хийхэд дэмжлэг үзүүлэхийн сацуу Солонгосын хойгт энхийн харилцааны механизм бүрдүүлэхийг хөхиүлэн дэмжих болно” хэмээн Ван И тэмдэглэжээ.

Харин Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо мэдэгдэхдээ “Манай улс Солонгосын хойгийн асуудлаархи стратегийн нягт харилцааг Хятадтай хамтран дэмжих болно” гэжээ.   
Э.Аянзаяа 
 
Холбоотой мэдээ