ОУВС-гаас олгох 30.55 сая ам.долларын санхүүжилт орж иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-04-03 17:15:27
Улаанбаатар/МОНЦАМЭ/. ОУВС Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад олгох 30.55 сая ам.долларын санхүүжилт Монголбанкны дансанд шилжин орж, улмаар гадаад валютын улсын нөөцийг энэ хэмжээгээр нэмэгдүүлжээ.

Ингэснээр тус хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас Монгол Улсад олгосон санхүүжилтийн дүн 152.8 сая ам.долларт хүрч байгаа юм.

Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөл гурав дахь шатны үнэлгээний тайлангаар Өргөтгөсөн санхүүжилтийн  хөтөлбөрийн хэрэгжилт сайн, эдийн засгийн өсөлт нэмэгдэж, төсөв, гадаад валютын нөөцийн гол зорилтууд давж биелэн Монгол Улсын эдийн засаг төсөөлж байснаас илүү хурдацтай сэргэсэн хэмээн дүгнэсэн юм.

Түүнчлэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллага болон донор орнуудаас 2017 онд нийт 728 сая ам.долларын санхүүжилт Монгол улсад хийгдсэн бол 2018 онд нийт 836 сая ам.долларын санхүүжилт хийгдэхээр хүлээгдэж байгаагаас ийнхүү эхний 30.55 сая ам.долларын санхүүжилт орж иржээ.
 
Б.Заяа  
Холбоотой мэдээ