Хятад болон Умард Солонгосын гадаад хэргийн сайд нар уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-03 16:17:20
БЭЭЖИН. /РИА Новости/. БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хотой уулзана хэмээн Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан мэдэгджээ. Ри Ён Хо одоогоор Бээжин хотод байгаа аж.

Өмнөд Солонгосын болон Японы мэдээллийн хэрэгслүүдийн өмнө нь мэдээлснээр, Ри Ён Хо Хятадад айлчилсны дараа Азербайжан болон Орос улсыг зорих аж. Тэрбээр Азербайжан улсад энэ сарын 5-6-нд болох Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний бага хуралд оролцох юм байна.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ