Умард Солонгосоос дүрвэгсдэд туслах 3 жилийн төлөвлөгөө гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-04-02 18:14:32
СӨҮЛ. /Ёнхап/. Умард Солонгосоос зугтан Өмнөд Солонгост ирсэн хүмүүст дэмжлэг үзүүлэх, тухайлбал тэднийг тогтвортой ажлын байраар хангах гурван жилийн төлөвлөгөөг гаргалаа гэж Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам өнөөдөр мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав.

Тус яамны мэдэгдэлд “Умардаас дүрвэн ирсэн хүмүүст Өмнөд Солонгост хөлөө олоход нь туслах төлөвлөгөөг 2018-2020 онд хэрэгжүүлэхээр боллоо” гэсэн байна.

Статистик мэдээнд дурдсанаар, Умард Солонгосоос дүрвэн Өмнөд Солонгост ирсэн хүмүүсийн тоо энэ оны нэгдүгээр сарын эцсийн байдлаар 31340-д хүрээд байжээ.

2009 онд хамгийн олон буюу 2914 хүн Умард Солонгосоос Өмнөд рүү дүрвэж байжээ. Харин 2011 онд Ким Жөн Ун Умард Солонгосын удирдагч болсноосоо хойш хилийн харуул хамгаалалтыг чангатгаснаар дүрвэгсдийн тоо эрс буурч эхэлсэн байна.
Г.Доржханд

Холбоотой мэдээ