Номхон далайн гүн дэх газрын ховор элементүүдийн томоохон ордыг илрүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-02 13:06:23
БЭЭЖИН. /ТАСС/. Хятадын хэсэг судлаачид Номхон далайн зүүн өмнөд хэсгийн гүний усан дахь газрын ховор элементүүдийн томоохон ордуудыг илрүүлжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, урьдчилсан үнэлгээрээр ховор элементүүд агуулсан талбайн хэмжээ 1,5 сая хавтгай дөрвөлжин км болохыг тогтоосон байна.
 
Энэхүү нээлтийг  "Сянъянхун-01" гэдэг судалгааны хөлөг онгоцны багийн аяллын үеэр хийсэн ба уг аялал 260 хоног үргэлжилж, 5 дугаар сарын 15-нд дуусах аж. Судалгааны зорилго нь Номхон далайн сайтар судлаагүй газруудад байрлал зүй, геофизик, ус, цаг уур, биохимийн судалгаа хийх явдал юм. Энэ удаад Хятадын судлаачид өмнөд туйлд ойрхон бүс нутаг руу илүүтэй анхаарлаа хандуулжээ. 
 
Эрдэмтэд 35 мянган далайн бээр /64,8 мянган км/ зайг туулахдаа Номхон далайн алслагдсан хэсгүүд дэх экологийн нөхцөл байдал, усан дорх баялгийн талаарх чухал мэдээллүүдийг цэгцлэх аж.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ