Баян-Өлгийд мал төллөлт 21,8 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-04-02 09:25:12

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 199828 толгой мал төллөжээ. Оны эхэнд 915932 толгой хээлтэгч тоологдсоноос одоогоор 21,8 хувь нь төллөж, төл бойжилт 98,1 хувьтай байна.

Аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээгээр 17256 мянган толгой мал хорогдож 36 мянган хээлтэгч хээл хаяжээ. Мөн 180 мянга орчим толгой хээлтэгч сувайран өнжжээ.

Тус аймгийн малчид нийт нутгийн 48 хувь нь гандуу, 32 хувь нь гантай байснаас бэлчээрийн өвс хомстсон, өвөл цас их орж хүйтэрсэн, мал олноор хээл хаясан зэрэг хүчин зүйлээс хамааран энэ онд 800 мянга гаруй толгой төл бойжуулна гэсэн хүлээлттэй байна.

Ө.Нурболат
Холбоотой мэдээ