"Оюутолгой"-н гэрээг цуцлах талаар УИХ-ын даргатай уулзана гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАХН, Иргэний зориг ногоон нам, МҮАН, Монголын ногоон нам зэрэг улс төрийн хүчнүүд нийлж УИХ-д Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах тулган шаардах бичгийг хүргүүлж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах 8 үндэслэлийг танилцуулж, мэдээлэл хийв.
Тухайлбал, Монголын тал баялгийнхаа эзэн нь биш болсон, ногдол ашиг авах боломжгүй, Үндсэн хууль, Олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэрээ болсон хэмээн үзэж байгаа аж. Мөн усны асуудлыг буруу зохицуулснаас үүдэн Монголын говь нутаг элсэн цөл болон хувирах аюултай нөхцөл бүрдсэн, Хөрөнгө оруулалтын муу жишгийг тогтоосон, Ашиг сонирхлын зөрчилтэй гадаадын байгууллагын зөвлөгөөнөөр байгуулсан гэрээ болсон. Мөн зэс хайлуулах буюу эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр барих асуудал гэрээнд тодорхой тусгагдаагүй үндэслэлүүдийг баримт нотолгоотойгоор дэвшүүлэн тавьж байгаа аж.
МАХН-ын дарга Н.Энхбаяр "МАХН энэхүү гэрээг хийхээс өмнө УИХ-ын гишүүд, Засгийн газар, Ерөнхий сайд С.Баяр нарт анхааруулж байсан. Ийм ашиггүй муу гэрээ байгуулж болохгүй гэж. Харамсалтай нь гэрээг байгуулсан. Оюутолгойн баялаг бол 400 тэрбум ам.доллараар үнэлэгдэх баялаг юм. Энэ ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах нь зөв. Гэхдээ одоогийн гэрээ нь Монголд ямар ч ашиггүй. Монгол ажилчдын цалин болон ажлын байрыг нэмэгдүүлэх ёстой. Үйлдвэрийг зогсоох биш ажилчдын эрх ашгийн төлөө гэрээг шинэчлэн байгуулж илүү сайжруулах ёстой хэмээн тэмцэж байна. Би шаардлагынхаа мөрөөр УИХ-ын даргатай уулзана. Хэрэв бидэнтэй уулзахгүй бол гадныханд үйлчилж байна гэж үзнэ" гэв.
МҮАН-ын дарга Ц.Цогтгэрэл "Манай намын хувьд 2009 онд Оюутолгойн гэрээг цуцлах 34 шаардлага бүхий мэдэгдэл хүргүүлж байсан. Харамсалтай нь өнөөдөр энэ 34 заалтны нэг нь ч биелэгдээгүй. Энэ гэрээ олон жилийн маргаан дагуулсан хуудуутай гэрээ болсон" гэсэн бол Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч "Анх үйл ажиллагаа явуулж эхлэхдээ л Оюутолгойн гэрээг луйврын гэрээ болсон гэдгийг илэрхийлж байсан. Энэ гэрээн дээр эмзэглэж байсан зүйл бол байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд нь усны нөөц тодорхойгүй байна гэдгийг хэлж байлаа. 10 дахин бага усны нөөцтэй яаж үйл ажиллагаа явуулах гэж байгаа юм бэ гэхэд өнөөдөр болтол шийдэгдээгүй л байна. Говийн усны нөөцийг дуусгахаар байна. Усныхаа нөөцийг бий болгосны дараа үйл ажиллагаагаа явуулбал яасан юм бэ гэсэн байр суурийг илэрхийлж гэрээг цуцлахад ач холбогдол өгч байна" гэв.

Н.Туяа
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр