"Оюунлаг ирээдүй" сэдэвт математик, монгол хэлний олимпиад явууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-03-28 10:00:52
Ховд/МОНЦАМЭ/  1997 онд Ховд аймгийн 10 жилийн дунд сургууль төгсөгчдийн 9779 клубээс "Оюунлаг ирээдүй" олимпиад зохион байгууллаа.
Төгсөлтийнхөө 20 жилийн ойг угтан 2017 оноос зохион байгуулж эхэлсэн "Оюунлаг ирээдүй" сэдэвт Математикийн олимпиадад анх 60 гаруй сурагч оролцож байсан бол энэ жил аймаг сумын 200 гаруй сурагчид оролцож мэдлэг чадвар, оюун ухаанаа сорин өрсөлдлөө. Жил бүр уламжлал болгон явуулах тус олимпиадыг энэ жилээс эхлэн дан ганц математикийн хичээл бус хүүхэд багачуудын эх хэлний мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол хэлний хичээлийг нэмж оруулсанаараа онцлогтой болов. Энэ жилийн олимпиадыг Ховд их сургуулийг түшиглэн 1997 оны төгсөгчдийн 9779 клубын санаачлагч Д.Басбиш ивээн тэтгэж төгсөгчидтэйгээ хамтран зохион байгуулж тэргүүн байранд шалгарсан сурагчдад Олон улсын хүүхдийн "НАЙРАМДАЛ" цогцолборт амрах эрхийн бичиг, Алтан медаль, Өргөмжлөл гардуулж, баяр хүргэсэн юм.
Төгсөгчдийн 9779 клубээс зохион байгуулдаг "Оюунлаг ирээдүй" олимдиад оролоцгчдын сонирхол,сурагчдын авьяасыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болж, цаашид энэхүү олимпиадад оролцогчдын сонирхлыг өдөөж өгсөн юм.
                                                                                                                         А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ