Хөрөнгийн биржийн арилжаагаар 34 хувьцаат компани 4 сая 603 мянга гаруй хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-03-26 19:13:36
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 34 хувьцаат компанийн 4,603,384 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Ингэснээр 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ган хийц" GHC+14.56 хувь, "Могойн гол" BDL+14.21 хувиар буюу хамгийн  өндөр өсөлттэй байв.  "Сор ХК SOR-14.61 хувь, "ЛэндМН ББСБ ХК LEND- 12.47 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Мөн  өдөр "TOP 20" индекс 21559.61 нэгж болж 0.37 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,646,758,455,611 төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарна уу.
Холбоотой мэдээ