Аймгийн төвд автомашины дугаарын хязгаарлалт үйлчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-03-26 18:31:29
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төвд такси улсын дугаарын хязгаарлалттай үйлчилдэг болоод байна. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний голомтын бүс учраас хот доторх такси улсын дугаарынхаа тэгш сонгойгоор ээлжлэн даваагаас бямба гараг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа юм.
Харин хорио цээрийн дэглэм бууртал ням гарагт нэг ч такси явуулахгүй байхаар журамлажээ.
Булган сумын төв дотор нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хоёр компанийн 30 орчим такси байдаг аж.
М.Батжаргал
Холбоотой мэдээ