БНСУ-ын 500 сая ам.долларын зээлийн зарцуулалтыг ирэх сард дахин нарийвчлахаар боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны III дугаар хуралдаан Төрийн ордонд болов. Уг хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэн бөгөөд БНСУ-аас олгох 500 сая ам.долларын зээлийн зарцуулалтыг эцэслэн тохирох байсан ч ирэх дөрөвдүгээр сард дахин хэлэлцэхээр хойшлууллаа.
Засгийн газар хоорондын хамтарсан хорооны III дугаар хуралдааныг Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Н.Цэрэнбат, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, хамтарсан хорооны Солонгосын хэсгийн дарга Чо Хьюн нар тэргүүлж, яамд, газруудаас нийт 40 гаруй төлөөлөгч оролцлоо. Дээд, өндөр түвшинд ярьж тохирсон асуудлууд, түүний дотор Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн энэ оны нэгдүгээр сард БНСУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр талдаа тохиролцсон ажлуудыг урагшуулахад энэ удаагийн хуралдаан үр дүнтэй болов.
Хуралдаанаар хоёр улсын “Иж бүрэн түншлэлийн харилцаа”–г шат ахиулан өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, зээл, тусламжийн төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, тухайлбал, БНСУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлэх Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төслүүдийг тодорхойлох ажлын явц зэргийг хэлэлцэхийн зэрэгцээ иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөхтэй холбоотой асуудлаар санал солилцов. Түүнчлэн нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, байгаль орчин, аялал жуулчлал, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хэрэгжилтийг хангахад чиглэгдсэн цаашид авах арга хэмжээнүүдийн талаар ярилцав.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
-Монгол,Солонгосын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны III хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн бэ?
-Монгол Улс, БНСУ-ын өнөөгийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, цаашид хөгжлийн чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах, иргэд хоорондын визний асуудал, Монгол Улс, Солонгос Улс хооронд байгуулсан буцалтгүй тусламж, зээл, төсөл хөтөлбөрүүдийн талаар ямар бодлого баримталж ажиллах вэ гэдэг дээр санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрлээ. Мөн Ерөнхий сайдыг БНСУ-д айлчах үеэр яригдсан хэд хэдэн асуудлыг эрчимжүүлэх талаар ч санал солилцсон.
-Тодорхой ямар саналууд тавьсан бэ?
-Бидний зүгээс аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, байгаль орчны салбарт БНСУ-тай хамтарч ажиллах, БНСУ-ын ААН-үүдтэй эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх, тэдний зүгээс хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэх саналыг тавьсан. Мөн Засгийн газрын тэтгэлгээр сурч байгаа оюутнуудын тоог нэмэгдүүлэх, харилцан визгүй зорчих асуудлыг нэн дариу шийдэх, далайн тээврийн мэргэжилтнүүд бэлтгэхэд БНСУ Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээр болсон.
-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр БНСУ-аас хөнгөлөлттэй зээлээр авахаар болсон 500 сая.ам долларыг хэрхэн зарцуулах талаар санал солилцсон уу?
-БНСУ-аас Монгол Улсад олгох хөнгөлөлттэй зээлийн 500 сая.ам долларын ерөнхий нөхцөлийг онцгой нөхцөл байдлаар харгалзан, хугацааг нь эрчимжүүлье. Энэ асуудлаар дахин 4 дүгээр сард хуралдаж, зарцуулалтыг нарийвчлан ярилцъя гэж тохирсон. Тэр болтол Сангийн яамд хоорондын бодлогын зөвлөлдөх уулзалтаар цаашид хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрт нийтлэг ярих асуудлуудаа тодорхой болгохоор санал нэгдсэн.
-Монгол Улсын Засгийн газраас 500 сая.ам долларыг хэрхэн зарцуулах тал дээр ямар санал тавьж байгаа вэ?
-Засгийн газрын зүгээс агаарын бохирдлыг бууруулах гол арга хэмжээг орон сууцжуулах гэж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор эрчим хүч, дулааны дэд бүтцийн шугам татах, орон сууцны хороолол барих, Улаанбаатар хотын агаарын бохирдолд тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байгаа нийтийн тээвэрт парк шинэчлэл хийе гэдэг саналыг хүргүүлсэн. Одоогоор БНСУ-аас хариу хүлээж байна.

Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал