Говь-Алтай аймгийн 24 сургуулийн багш, сурагчид гамшгийн дадлага сургуульд хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-03-22 17:18:19
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас 2018 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 11:00 цагт Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчид, сурагчдыг гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллуулах дадлага сургуульд хамрууллаа.
Энэхүү дадлага сургуульд аймгийн 18 сум, 2 тосгоны  Ерөнхий боловсролын 24 сургуулийн 1502 багш, ажилчид, 10.031 сурагч хамрагдаж, болзошгүй гамшгийн үед авран хамгаалах, аюулгүй цэгт “Ярихгүй, Гүйхгүй, Буцахгүй, Түлхэхгүй” гэсэн дүрмийг баримтлан шилжин байрших талаар дадлага сургуулийг хийлгэсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоол, 2017 оны 67 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах”, “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх таниулах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх” зохион байгуулалтын бэлтгэл ажлыг ханган зохион байгуулсанаараа онцлогтой болжээ.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ