Сэлэнгэ аймаг усны төлбөрт 700 сая төгрөг улсын төсөвт төвлөрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-19 22:13:23
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг  Энэ 2018 онд 700 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Тус аймаг ус ашигласны төлбөрт жилдээ 500-800 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлдэг бөгөөд 2017 онд 671 гаруй сая төгрөг оруулжээ. 

Сэлэнгэ аймагт өнөөдөр 618 гол, 248 булаг, 39 рашаан, төст булаг, 48 нуур, 22 услалтын систем, 2123 гүний худаг, нэг хөв цөөрөм /хийж байгуулсан/, 19 үерийн хамгаалалтын суваг, 26581 энгийн уурхайн худаг ажиллаж байна.
Тус аймаг Хараа-Ерөө, Сэлэнгэ, Орхон-Чулуут голын сав газрын захиргаадад хамрагддаг бөгөөд энэхүү байгууллагуудтай байнгын холбоотой ажиллаж байгаа юм.
Аймгийн тухайд 500 сая шоометр гадаргын усны нөөцтэй бөгөөд гадаргын усны нөөцөөр улсдаа 3-рт, гүний усны 173 сая шоометр нөөцтэй, улсдаа 13-рт эрэмблэгддэг байна. Одоогоор ус ашиглагч 17 сумын 22 аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ