XIII удаагийн сонгуулийн БХУТАЗЗҮХ-ны анхдугаар чуулган өндөрлөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-16 21:07:44
БЭЭЖИН. /СИНЬХУА/ Бүх Хятадын Улс төрийн асуудлаар зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны /БХУТАЗЗҮХ/ анхдугаар чуулган Бээжин хотын Ардын их хурлын ордонд өндөрлөлөө.

Чуулганаар Хятадын онцлогтой социализмын агуу ялалтад хүрч, Хятад үндэстний агуу сэргэн мандалтын талаархи хятад мөрөөдлийг хэрэгжүүлэн, чинээлэг дундаж давхарга бий болгоход бүхий л хүчин чармайлтаа тавихыг БХУТАЗЗ-ийн бүх гишүүдэд уриалжээ.

Хаалтын хуралдаан дээр БХУТАЗЗҮХ-ны Товчооны ажлын талаархи тайлан, УТАЗЗҮХ-ны Дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол болон чуулганы үр дүнгийн талаархи тогтоолыг баталжээ.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ