Хавдрын өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвхтэй ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-03-16 17:14:33
Дорноговь /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 15-наас 16-нд Дорноговь аймгийн  эрүүл мэндийн  салбарын удирдах ажилтнууд Сайншанд хотод чууллаа.
Удирдах ажилтны зөвлөлгөөнд Эрүүл мэндийн газрын удирдлагууд, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг, өрх сумын Эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд оролцож, эрүүл мэндийн салбарт 2017 онд өрнөсөн ололт, амжилт хийгээд 2018 онд авч хэрэгжүүлэх  үйл ажиллагааны талаар хэлэлцэв.
2017 онд Дорноговийн эрүүл мэндийн салбарынхан эх хүүхдийн эндэгдэлгүй ажилласан, Нэгдсэн эмнэлгийн үүдний хүлээлгийн өрөөгөө стандартын дагуу тохижуулсан, хөдөөгийн эмнэлгүүд туулах чадвартай авто машинаар хангагдсан, амны хөндийн эрүүл ахуйн кабинеттэй болсон гээд гарт баригдаж нүдэнд харагдах ажлыг хийжээ.
Харин 2018 онд иргэдийг дунд нийтлэг байгаа хавдрын өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг эрчимжүүлэх, иргэдийн шүд, амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, сургалт, сурталчилгааны ажлыг эрчимтэй зохион байгуулах зэрэг олон зорилт тавьжээ.
Зөвлөлгөөний үеэр 2017 онд үйл ажиллагаагаараа тэргүүлсэн Уламжлалт анагаах ухаан рашаан сувиллын төв болон дэд байрт шалгарсан Сайхандулаан сумын эрүүл мэндийн төвийн хамт олонд шагнал гардуулав.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ