"Торгоны зам дагуух өв уламжлал ба бүтээлч байдал” сэдэвт олон улсын хурал болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Хятадын үндэсний комисстой хамтран “Торгоны зам дагуух өв уламжлал ба бүтээлч байдал” сэдэвт олон улсын залуучуудын хурлыг тавдугаар сарын 21-27-нд БНХАУ-ын Чангша, Нанжин хотод зохион байгуулах гэж байна.
Хурлын зорилго нь бүтээлч үйлдвэрлэл, уран зохиол, өв уламжлалыг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж буй залуучуудыг харилцан туршлага судлах, үзэл бодлоо хуваалцах боломжийг олгохоос гадна хүн төрөлхтний нийтлэг соёлын өвүүдийг сурталчлан хамгаалахад залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгджээ.
Тус хуралд Торгоны зам дагуух Африк, Араб, Европ болон Ази-Номхон далайн орнуудын 18-30 насны 80 гаруй залуучууд сонгогдон оролцох бөгөөд “Хөгжлийн төлөөх бүтээлч сэтгэлгээг дэмжье”, “Бүтээлч байдал ба уран зохиол” сэдэвт салбар хуралдаан болох аж.
Энэхүү форумд оролцох залуучуудыг ЮНЕСКО-ийн зүгээс сонгон шалгаруулж авах тул сонирхсон залуучууд өргөдлөө бэлтгэн ирэх сарын 1-ний өдрийн дотор apyd@unesco.org хаягаар илгээх юм.
Б.Туул