Заавал хөгжих 110 өрхийн амьжиргааг дэмжиж ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-03-14 14:32:21
Дорноговь /МОНЦАМЭ/ Дорноговь аймгийн Сайншанд сумын Амьжиргааг дэмжих зөвлөл 2018 оны  тав дахь удаагийн хурлаа гуравдугаар сарын эхээр зохион байгуулж 2018 онд заавал хөгжих өрхийн тоо, гишүүдийн нэрсийн жагсаалтыг баталлаа.
Зорилтод өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2018-2019 онд амьжиргааг нь дэмжин ажиллахаар Сайншанд сумын заавал хөгжих 110 өрхийн 574 иргэн байгаа аж. Эдгээр иргэдэд төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын дагуу төсөл хөтөлбөрт хамруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.
Мөн  0-18 насны  гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхийн 62 материалыг хэлэлцсэнээс хоёр материалыг цуцалсан бол хоёр материалыг дахин нягтлан үзэж нөхцөл байдлын үнэлгээ хийхээр шийдвэрлэв.
Х.Эрдэнэбулган  
Холбоотой мэдээ