Бүх нийтээр монгол бичигтэн болох үйлсийг Сайншандын тавдугаар сургууль түүчээлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-03-14 14:14:11
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын V сургуулийн А.Энхтайван багштай 8б анги үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониныг хамт олноороо захиалж бусдыгаа манлайлжээ.
Тус анги нь 35 сурагчтай бөгөөд бүгдээрээ үндэсний монгол бичгээ захиалснаас гадна уншиж, бичиж чаддаг аж Тус ангид үндэсний монгол бичгийн хичээлийг долоо хоногт хоёр цагаар монгол хэл, уран зохиолын  багш Б.Наранчимэг ордог бөгөөд эх хэлээрээ зөв сайхан, уран тансаг ярьж бичих тал дээр ихээхэн анхаардаг байна.
Мөн анги удирдсан багш А.Энхтайван биеийн тамирын багш бөгөөд монгол бичгээр уншиж бичиж чаддаг аж. Ангийн дарга Б.Уранцэцэг манлайлагч сурагч бол О.Баярсүрэн урлаг, спортоор бусдыгаа тэргүүлдэг. Харин сурагч Н.Үүрийнцолмон, Б.Түвшинсанаа, Ц.Ариунсайхан, А.Хандсүрэн, Д.Сувдмаа нар сурлагаар манлайлдаг бол С.Цэвэлмаа, А.Өлгийт, Г.Анужин, Б.Тэмүүлэн, Б.Энхтайван нар  урлаг, спортоор манлайлдаг аж.
Х.Эрдэнэбулган   
Холбоотой мэдээ