Куба улсад парламентын сонгууль явагдаж дууслаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-12 13:03:15
МЕХИКО./РИА Новости/. Куба улсад Ардын засгийн ассамблей буюу парламентын сонгууль өнгөрсөн ням гарагт явагдаж дуусжээ.
 
Телевизийн “Telesur” сувгийн мэдээлснээр, одоо сонгуулийн саналын хуудсуудыг тоолж байгаа аж. Санал хураалтад нийт сонгогчдын 68-аас илүү хувь буюу 8 сая гаруй хүн оролцсон байна. Түүнчлэн кубууд тус улсын мужуудад Ардын засгийн ассемблейн депутатуудыг сонгожээ.
 
Ирэх сарын 19-нд Ардын засгийн ассамблей анхны хуралдаанаар Кубын төрийн зөвлөлийн гишүүдийг сонгох аж. Харин Төрийн зөвлөлийн гишүүд Кубын төрийн тэргүүн буюу Төрийн Зөвлөлийн даргыг томилох юм. Одоогоор Кубын Төрийн зөвлөл болон Сайд нарын зөвлөлийн даргын албан тушаалыг 86 настай Рауль Кастро хашиж байгаа билээ. Тэрбээр ирэх дөрөвдүгээр сард албан тушаалаасаа чөлөөлөгдөнө хэмээн өмнө нь мэдэгдэж байсан юм.
 
Шинжээчдийн үзэж байгаагаар, одоогоор Кубын төрийн тэргүүний албан тушаалыг хашиж болох хамгийн өндөр боломжтой нэр дэвшигч нь тус улсын Төрийн Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга 57 настай Мигель Диас-Канель аж.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ