Вандан аваргын хэт хутга орон нутгийн музейд байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 17:10:47

Луу гүний Вандан аваргын эдэлж хэрэглэж явсан зааны ясан тоноглолтой хэт хутга нь Архангай аймгийн орон нутгийн музейд байдаг гэж судлаач Н.Сэр-Од хэллээ.

Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнгө багийн уугуул, Монгол Улсын үндэсний бөхийн аварга цолтон Галсанхүүгийн Вандан 10 засгийн наадамд 6, улсын чанартай наадамд нийт 16 түрүүлжээ. Түүний өндөр нь хоёр метр 15см байжээ.

Батцэнгэл сумаас их аваргаа залгамжлан Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр, улсын заан Д.Хишигдорж, улсын харцага Б.Жавхлантөгс, Г.Батбаяр, аймгийн хурц арслан Д.Болд, Л.Шинэбаатар нарын олон арван улс , аймгийн цолтнууд төрөн гарсаар байна. Вандан аваргын хөшөө нь Хойд, Урд Тамирын голын үзэсгэлэнт бэлчирт байдаг.

Архангай аймаг Л.Булган

 

Холбоотой мэдээ