Эрчим хүчний ажилтнуудын хуулийн мэдлэгийг дээшлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас "Хуулийн хэрэгжилт" нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын ажилтан, алба хаагчдад сургалт зохион байгууллаа.
Сургалтаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн талаар мэдээлэл өгч, архидан согтуурсны улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, шалтгааны талаар гэрэл зураг, дүрс бичлэгийг үзүүлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулав.
Мөн гуравдугаар сард бүх нийтээрээ тэмдэглэдэг "Март-8", "Монгол цэргийн өдөр" зэрэг баяруудыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүйгээр тэмдэглэхийг уриалж, "Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа"-г сайжруулахад хамтран ажиллахыг хүслээ. Энэ үеэр “Үргэлж тантай хамтдаа" сэдвийн хүрээнд цагдаагийн албан хаагчид урлагийн тоглолтыг зохион байгуулсан юм.

Б.Батчимэг