Хятад улс Азид үзүүлэх нөлөөгөө өргөжүүлэн тэлэх бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-27 18:39:59
СИНГАПУР. /ТАСС/. БНХАУ-ын эрх баригч Хятадын Коммунист нам /ХКН/ Үндсэн хуульд оруулахаар төлөвлөж буй багц өөрчлөлтийн саналд тус улсын даргын албан тушаалд нэг хүн таван жилийн хугацаатайгаар хоёр дараалан сонгогдон ажиллах хугацааны хязгаарлалтыг цуцлахаар төлөвлөж байгаа тухай өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл уг нэмэлт өөрчлөлтөд Зүүн Өмнөд Азид төдийгүй Азийн бүс нутагт бүхэлд нь Хятад улсын үзүүлэх нөлөөг цаашид өргөжүүлэн тэлэх саналыг мөн тусгажээ. Энэ тухай “The Straits Times” сонин мэдээлсэн байна.

Тус сонины мэдээлснээр, ойрын 10-20-н жилд бүс нутаг дахь улс төр, эдийн засаг, соёл урлаг түүнчлэн аюулгүй байдлын хүрээнд чухал үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэх Хятад улс илүү хүчирхэг, тогтвортой улс болох төлөвтэй байгаа аж.

“Олон улсын тавцан дахь улс орны нөхцөл байдалд БНХАУ-ын одоогийн дарга Ши Жиньпин онцгой анхаарал хандуулж байгаа. Тэрбээр Хятад үндэстнийг сэргээхийг зорьж байгаа учир Хятад улс Зүүн Өмнөд Азид нөлөөгөө тууштай өргөжүүлэн тэлнэ. Түүнчлэн бүс нутагт Хятад улсын АНУ болон Япон улстай өрсөлдөх чадвар нэмэгдэж байна” хэмээн С.Раджаратнамын нэрэмжит Олон улсын судлалын их сургуулийн доцент Ли Минзян ярьжээ.
Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ