Тодорхой нөхцөлтэйгээр Умард Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-27 10:57:31
ВАШИНГТОН. /ТАСС/. "Зөв нөхцөл үүссэн тохиолдолд манай улс Умард Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Бид тэдний эсрэг хатуу арга хэмжээ авсан болохоор тэд энэ бүх хугацаанд анх удаа яриа хэлэлцээ хийх хүсэлт тавьсан. Цаашид юу болохыг бид харж л байя" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжлав.
 
Тэрбээр мөн мужийн амбан захирагч нартай уулзах үеэрээ “Умард Солонгос Оросоор дамжуулан ихээхэн хэмжээний бараа бүтээгдэхүүн авч байна. Харин Хятад улс Умард Солонгост шахалт үзүүлэхийн тулд урьд өмнөхөөсөө илүүг хийж байна” гэжээ.

Өнгөрсөн баасан гарагт АНУ Умард Солонгосын эсрэг авч буй хориг арга хэмжээнийхээ жагсаалтыг нэлээд өргөтгөсөн юм. Юуны түрүүнд худалдааны хөлөг онгоцнууд, тэр дундаа түлш тээвэрлэдэг хөлөг онгоцнуудыг хамруулсан шинэ хориг арга хэмжээг авч эхэлсэн юм.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ