“Ан амьтад” гэрэл зургийн уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-02-26 22:39:19
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас  “Байгалийн амьтан, ургамлын дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан гэрэл зургийн уралдааныг зарлаад байна. Ан амьтдын ахуй амьдрал, өвөрмөц хөдөлгөөн, онцлог талуудыг гэрэл зургийн хальсанд буулгаж, олон нийтэд сурталчлан хайрлах, хамгаалах идэвх санаачилгыг төрүүлэх нь уралдааны зорилго бөгөөд “ховор ан амьтан, гайхамшигт агшин ба хурд, ухаалаг технологи ба Өвөрхангай аймгийн ан амьтад” гэсэн төрлөөр шалгаруулах аж.
Уралдаанд сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид оролцож, уран сэтгэмж, авъяас чадвар, гэрэл зургийнхаа чанар, техникийн үзүүлэлтээр өрсөлдөн өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлийг гардан авах юм.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ