Онгоц сөнөөх хуйвалдааныг таслан зогсооход Израиль тусалжээ

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-02-22 11:52:14
ИЕРУСАЛИМ. /Би-Би-Си/. Өнгөрсөн онд террористууд нэгэн нисэх онгоцыг сөнөөхөөр хуйвалдаж байсныг Австралийн цагдаа нар Израилийн тагнуулын албаныхны тусламжтайгаар таслан зогсоож чадсан тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

Арабын Нэгдсэн Эмирт Улсын “Etihad Airways” иргэний агаарын тээврийн компанийн Сиднейгээс Абу-Даби орох нисэх онгоцыг дэлбэлэхээр төлөвлөж байсан ах дүү хоёрыг Австралийн цагдаа нар өнгөрсөн оны долдугаар сард баривчилсан байна.

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху өчигдөр Иерусалим хотод мэдэгдэл хийхдээ “Манай тагнуулын албаныхан аймшигт алан хядах ажиллагаа болохоос урьдчилан сэргийлэхэд тусалсан” гэжээ.

Тус хоёр улсын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, уг террорист халдлагыг үйлдэхээр төлөвлөж байсан хүмүүс нь лалын босогчдын “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой этгээдүүд гэнэ. Сэжигтнүүд нь махны машин дотор гар хийцийн тэсрэх бөмбөг хийж нуугаад, онгоцонд суусан байжээ.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ