Цас, цаа хоёрын зохицол амьдралын хэв маягийг олон нийтэд сурталчлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-02-21 13:43:40
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төслөөс “Цас, цааны баяр” арга хэмжээг энэ сарын 25-нд Рэнчинлхүмбэ сумын хойд талын Зөөлөн ууланд зохион байгуулна.
Олон ястны өлгий болсон Хөвсгөл нутгийн онцлог, эрс тэс уур амьсгальтай энэ нутагт амьдарч ирсэн уламжлалт заншил, өв соёл хийгээд, цас,цаа хоёрын зохицол амьдралын хэв маягийг олон нийтэд сурталчлах зорилгоор дээрх баярыг зохион байгуулж байгаа ажээ.
Энэ үеэр сум болон багийн хамт олон хээрийн отог үүсгэж үндэстэн ястныхаа онцлогийг харуулсан хээрийн цайгаар иргэдийг дайлж тэмцээн уралдаанаар өрсөлдөх гэнэ. Мөн нүүдэлчний өв соёл, цаатан иргэдийн амьдрал ахуйг олон нийтэд сурталчлан таниулж цаашид уламжлал болгон зохион байгуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийг зорьж байгаа ажээ.
Хөвсгөл аймагт дархад, цаатан, урианхай халх, хотгойд, буриад гэсэн олон ястан аж төрж амьдардаг билээ. 
Б.Гантуяа  
Холбоотой мэдээ