Стандартын мэдээллийг иргэд цахимаар авах боломжтой болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Стандартчилал хэмжил зүйн газраас 200 гаруй байгууллага, аж ахуйн нэгж иргэнд 51 нэр төрлийн стандартаар мэдээлэл, сургалт, зөвлөгөөг өгчээ. Он гарсаар 30 орчим аж ахуйн нэгжийг 65 төрлийн стандартаар хангаж үйлчилсэн тухай аймгийн Стандартын газраас хэвлэлийнхэнд мэдээлэв.
Мөн стандартын лавлагаа, мэдээллийг нийт 280 гаруй иргэнд өгсөн байна. Шинээр батлагдсан, шинэчлэгдэн нэмэлт өөрчлөлт орсон үндэсний стандартын талаарх мэдээллийг байгууллагынхаа мэдээллийн самбар болон цахим орчинд байршуулан 75 удаагийн мэдээллийг хүргэжээ. Түүнчлэн стандартын салбар санд хадгалагдаж буй хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрийн эрүүл ахуй, хүрээлэн буй орчин, усны чанар зэрэг стандартуудыг каталогижуулаад байна. Нийтлэг хэрэглэгддэг стандартуудыг цахим хэлбэрээр файл үүсгэн стандартын фондыг 45 стандартаар баяжуулж, нийт 300 гаруй стандартын мэдээллийг фондод хадгалаад байна. Тиймээс иргэд ААН байгууллагууд Олон улсын болон, Монгол улсын нэмэлт өөрчлөлт орсон, шинэ стандартуудын талаарх мэдээллийг цахимаар болон бичгээр хаанаас ч хүсэлт тавьж авах боломжтой болсон тухай аймгийн Стандартын газраас мэдээлэв.
Б.Мягмарсүрэн