Ерөнхийлөгч маргааш Сэлэнгэ аймаг руу хөдөлнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга орон нутгийн иргэд хөдөлмөрчидтэй хийх уулзалтаа түр зогсоогоод байсан.
Тэрбээр сар шинийн баяр өндөрлөсөн тул энэ сарын 21-нээс эхлэн уг уулзалтаа үргэлжлүүлэхээр болсон байна. Ерөнхийлөгч маргааш Сэлэнгэ аймаг руу хөдөлж, үдийн 13 цагт тус аймгийн иргэдтэй уулзалт хийх юм. Мөн өдрийн 18:00 цагаас Дархан-Уул, 22-ны 12:30 цагаас Зүүнхараад иргэдтэй тус тус уулзахаар болсон аж.

Б.Туул