Иж бүрэн ариутгалын автомашинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-02-20 12:06:49

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ХХААГ иж бүрэн ариутгалын автомашинтай боллоо. Тус аймгийн Онцгой комиссоос улсын Онцгой комисст хүсэлт гаргасны дагуу ийнхүү ариутгалын машин шийдвэрлэж өгсөн байна.
ХХААГ-т ДУК маркийн ариутгалын автомашиныг аймгийн Засаг дарга Н.Наранбаатар гардуулан өгсөн юм. Уг машин нь 60 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд 3,5 тн багтаамжтай, сек 40л  ус цацах хүчин чадалтай юм байна. Уг автомашинаар Цогт-Овоо, Манлай сумдад ажиллаж байгаа постуудад буюу шалган нэвтрүүлэх цэг дээр ариутгал хийж байна. Мөн устгалын цэг дээр ариутгал хийж байгаа гэж ХХААГ-ын дарга н.Батжаргал хэллээ.
Ариутгалын автомашинтай болсноор малыг эрүүлжүүлэх, халдваргүйжүүлэх ажлуудыг эрчимжүүлэх нөхцөл боломж бүрдэж байгаа юм байна. 

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ